🔴Т.Аубакир: Эр хүний хувьд төрийг унагаах асуудалд хутгалдмааргүй байна
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагт хэлэлцэх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй зургаан цаг өнгөрлөө. Чуулганы хуралдаанд орохгүй байгаа гишүүдээс сэтгүүлчид тодрууллаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
- Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа асуудлыг эцэслэх хэрэгтэй. Ажлын цаг дууссан байхад эхлээгүй байгаа чуулганы хуралдааныг эхлүүлэх гээд байна. Төрийг унагааж тоглох нь хэнд ашигтай юм. Үндсэн хуулийн илт зөрчилтэй байхад чуулганд оролцохгүй байх үүрэгтэй. Эр хүний хувьд монголын төрийг унагаах асуудалд хутгалдмааргүй байна. Хар мөртэй асуудал.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.