🔴Л.Мөнхбаясгалан: Ардчилсан нам МАН-ыг хайрлах учиргүй. Итгэл үнэмшил минь туйлдаж байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Манай намын 19, МАН-ын 31, бусад жижиг намуудаас 10 гишүүн ирцэд ороод байна. Ингээд бойкотод орчихсон байна. Нөгөө "Намын шийдвэр, бүлгийн шийдвэрээ дагаад хоёуланг нь огцруулна. Сөрөг хүчний ганц хийж чадах юм бол эрх баригчдыг огцруулах. Найман жилийн алдааг засна" гээд байсан намын нөхөд маань байхгүй. Бүгдээрээ зугтчихсан. Жинхэнэ хэлэх үггүй болж байна. Үнэхээр ичиж байна. Итгэл найдвар нуран уналаа.

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явж чадахгүй байна. Төсвийн ажлын хэсгийг байгуулж чадахгүй байна. Багш нар ажил хаячихсан. Ийм байхад ийшээ орж, кнопоо дарж чадахгүй. Айдаг юм уу? Одоо энд "MCS"-ээс хандив авсан гишүүд алга. Манай намын жагсаалтад орсон гишүүдээс хоёр гуравхан нь байна, бусад нь алга. С.Баярцогт тэргүүтэй гишүүд алга. Ардын намаас Г.Занданшатарын Засгийн газарт ажиллаж байгаа бүх гишүүн алга. Бас Ардын намын жагсаалтын гишүүд алга. Эд нар нэг бол барьцаалагдсан, нэг бол кнопоо үнэ хүргэх гээд яг наймаалцаж байна. Ийм л дүр төрхтэй байна.

12 цаг хүлээж байна. Энэ бол арай дэндүү байна шүү дээ. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээрээ маргаашийн 13:00 цагаас өмнө хэлэлцэх ёстой. Тэр болтол энд байх юм уу? Яах юм? Би бол зүгээр яваад өгөхөөсөө ичиж байна.

Бүлгийн гишүүд рүүгээ утасдаад, мессеж бичээд, аргаа барж байна. Бүлгийн дарга, намын дарга, дэд дарга нар ажиллаад ажиллаад барахгүй байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.