🔴Д.Амарбаясгалан: Чуулганы ирц бүрдүүлэхгүй бойкот хийж байгаа гишүүд үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн асуудалд орно
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээгүй байна. Учир нь гишүүд хуралдаа орж ирэхгүй байгаа бөгөөд чуулганы ирц 47.6 хувьтай байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд явсан зарим гишүүд ирж чуулганы хуралдааны ирцэд орсон байна. Гишүүдэд ирж байгаа дарамттай холбоотой баримт байна. УИХ-ын гишүүд дарамт шахалтгүй бол чуулганд орж ирэхгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Дарамт, нээнтэг, нөлөөнд орсон учраас орж ирэхгүй байна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүд санал гуйж явахдаа иргэдийн өмнө очдог шигээ өнөөдөр төрийн ажлыг явуулахдаа тэр хандлага ухамсраараа асуудалд хандмаар байна. Дөнгөж төрсөн М.Нарантуяа-Нара гишүүн хүртэл чуулганы ирцдээ бүртгүүлж байгааг бусад гишүүд харах хэрэгтэй. Шөнөжин хүлээгээд ч хамаагүй өнөөдөр хуралдана. Гишүүд унтаад босоод ирсэн ч чуулган хүлээж байна. Чуулганы ирц бүрдүүлэхгүй бойкот хийгээд хуралдах нөхцөл бүрдүүлээгүй Засгийн газар, чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүд үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн асуудалд орно. УИХ тарах нөхцөл бүрдээгүй ч тараах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Чуулганы танхимд орж ирж нээлттэй ярьж чадахгүй байх шалтгаан байна гэж ойлголоо гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.