🔴П.Сайнзориг: Гишүүд маань чуулгандаа ирж асуудлаа шийднэ гэж итгэж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Үндсэн хуульд заасны дагуу цаг хугацаатай учир бид асуудлаа шийдэх ёстой. Зарим гишүүнээс тавьж байгаа шаардлагыг УИХ-ын дарга хүлээж аваад, өөрөө хүсэлтээ өгчихлөө. Аль аль асуудлыг чуулганы хуралдааны дэгийн хуульд заасны дагуу шийдээд явахаас өөр зам байхгүй байх. Тиймээс гишүүдийг чуулганы хуралдаандаа орж ирээд, асуудлыг кнопоороо шийдээсэй гэж хүсэж байна.

Өнөөдөр хэлэлцэх асуудлуудын нэг дээр дээрх нэр бүхий албан тушаалтнуудаас гадна төсвийн асуудал байгаа шүү дээ. Ингээд л хүлээгдээд л байж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.