🔴О.Цогтгэрэл: Манай намын зарим гишүүн гэртээ харьсан. Чуулганы хуралдаандаа ир гэж дуудсан
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Би чуулганы ирц гүйцэхийг хүлээгээд өрөөндөө сууж байна. Манай намын зарим гишүүн мэдэлгүй гэртээ харьсан юм хэлж байна. "Чуулганы хуралдаандаа ир" гэж дуудсан. Бүлгийн хуралдаанд 34 гишүүн оролцоод, 33 гишүүний саналаар нэгдсэн шийдвэр гарсан.
Яг үнэндээ энэ ирц бүрдүүлэх чинь Монгол Ардын Намын ажил. 68 гишүүнтэй МАН ирцээ бүрдүүлэх ёстой. Ард түмнээс МАН-д өгсөн үүрэг. Ардчилсан нам өөрөө шийдвэрээ гаргаад, хуралдаа оролцоод, гарц гаргалгаа гаргаад, "Үндсэн хуулийн гацаа болохгүй байх ёстой" гэдэг байр сууриа илэрхийлээд ажиллаж байгаа. АН-ын 20 гаруй гишүүн ирцдээ орчихсон байж байна. Үндсэн ирцийг гүйцээх нь МАН-ын ажил шүү гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.