Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд доор нь гал түлсэнээс хөшөө шатжээ

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 15-ны өдрийн 05:46 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Чингэлтэй" дүүргийн хөшөө шатаж байсныг ажиллаж унтраасан байна
Харин цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгахад иргэн М архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тойргийн голын “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичиглэл бүхий хөшөөний доор гал түлсэнээс хөшөө шатжээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.