Телеграмаар даалгавар гүйцэтгээд нэг өдрийн дотор 87 сая төгрөг залилуулжээ

Телеграмаар даалгавар гүйцэтгээд нэг өдрийн дотор 87 сая төгрөг залилуулжээ

Иргэдийг цахим орчинд залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд байнга сэрэмжлүүлэг нийтэлж буй ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Хүмүүс ч амар хялбар аргаар, гэртээ утсаа оролдож суугаад л мөнгө олчихно гэж итгэн элдэв даалгавар гүйцэтгэж, сугалаа, мөрийтэй тоглоомд дэнчин тавьж, компьютерын цаанаас дүр нь харагдахгүй хэн нэгний данс руу их хэмжээний мөнгөө шилжүүлээд алдсаар байна.

Тухайлбал, Баянгол дүүрэгт оршин суудаг 64 настай Б гэх хүн нэг шөнийн дотор 87 сая төгрөгөө цахимаар залилагчдад алджээ. Тэрбээр телеграм аппликэйшнээр ирсэн даалгаврыг гүйцэтгэж байгаа гэж ХААН банкныхаа данснаас хамгийн багадаа 600 гаруй мянга, түүнээс дээш 16 хүртэлх сая төгрөг Худалдаа хөгжлийн, “Ариг” зэрэг банкны дансанд шилжүүлээд нийт 87.3 саяыг мэхлэгчдэд алдсан гэнэ.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

oros luiwar telegram 7 цаг өмнө
telegram chin orosiin luiwariin suljee shuude. Orosiig shutegch negen oros ahdaa luiwarduultsanuu.
oros luiwar telegram 7 цаг өмнө
telegram chin orosiin luiwariin suljee shuude. Orosiig shutegch negen oros ahdaa luiwarduultsanuu.