Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйг 18 хоногийн турш хайж, ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйг 18 хоногийн турш хайж, ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн.

Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагааг алга болсон гэх газраас 20 км-ийн тойрогт зохион байгуулан үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.