"Од групп"-ийн гурилын үйлдвэрт гал гарч байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо гурилын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдрийн 05:03 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 60 орчим алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.