Хөвсгөлд сураггүй алга болсон 46 настай эмэгтэй олдоогүй 18 хонож байна

Хөвсгөлд сураггүй алга болсон 46 настай эмэгтэй олдоогүй 18 хонож байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ.

Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.