УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ.
Энэ талаар түүний өмгөөлөгч З.Буяндаваа:
-Миний бие Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б. Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “Админерал” гэх компанитай ямар нэгэн холбоо хамааралгүй болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд түүнийг “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх ташаа мэдээлэл удаа дараа түгээж байсан бол сүүлийн үед бүр хүн амины хэрэгт холбогдуулан гүтгэх хэмжээнд хүрээд байна.
Гэвч дээрх асуудлуудаар Монгол Улсын аль ч хууль хяналтын байгууллага Д.Амарбаясгаланг шалгасан, мэдүүлэг авсан тохиолдол огт байхгүй. Иймд миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гарган хандсаныг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.
Зургийн цомог


×
1 / 2
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.