СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой ослын улмаас 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай хоёр хүүхэд гэмтжээ

“Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 29-ний 16 цаг 50 минутад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад Toyota prius маркын автомашины жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай хоёр хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтжээ.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.