🔴LIVE: П.Ганзориг: Оюутолгойн гэрээний хүүг бууруулахад үр дүн гаргаж ажиллах ёстой

"Оюутолгойн хувь нийлүүлэгчийн гэрээ дээр долоон жил тутамд зээлийн хүүгийн асуудлыг ярилцаж шинэчлэх заалт орсон юм билээ. Энэ удаад энэ хүүг зайлшгүй бууруулахад үр дүн гаргаж ажиллах ёстой" гэж УИХ-ын гишүүн П.Ганзориг үзэж байна.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: 

-Манай улс 14 жилийн хугацаанд 11.1 хувийн зээл төлж ирсэн. Үүнийг бууруулах ёстой. Монголын талын авсан 6.1 тэрбум ам.доллар өнөөдөр 12 тэрбум ам.доллар болсон. 1.3 тэрбум ам.долларыг зээлийн хүүд өгч байна. Энэ нь 4.7 их наяд төгрөг. Монгол улс Оюутолгойн зээлийн хүүд ийм их мөнгө өгч байна.

Төсөл харилцан ашигтай ажиллах ёстой. Иймд зээлийн хүүг бууруулах ёстой гэж ажлын хэсгээс үзэж байна. Хувь нийлүүлэгчийн гэрээн дээр "долоон жил тутамд зээлийн хүүгийн асуудлыг ярилцаж шинэчлэх" заалт орсон юм билээ. Энэ удаад энэ хүүг зайлшгүй бууруулахад үр дүн гаргаж ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна. Хянан шалгах түр хороо болон ажлын хэсгээс шахаж шаардаж ажиллана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.