Ө.Золбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн засаглалтай болъё, дарангуйлал тогтооё гэж хүсээд байгаа зүйл огт байхгүй

"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн засаглалтай болъё, дарангуйлал тогтооё гэж хүсээд байгаа зүйл огт байхгүй.  Түүнийгээ ч чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн" гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр:

-МАН аль болох эв нэгдлийг хангах ёстой.  Хууль хяналтын байгууллага, шүүхийн хараат бус байдалд ямар нэг байдлаар улс төрчид нөлөөлж, мэдэгдэл хийж оролцдог байдлыг зогсоох ёстой.

Монгол Улсад ажил амьдрал нь чухал байгаа болохоос намын даргын асуудал үнэндээ сонин биш. Бага хурлын гишүүд зарчмаа бариад л байр сууриа илэрхийлээд л явна. 

Ерөнхийлөгч ерөнхийлөгчийн засаглалтай болъё, дарангуйлал тогтооё гэж хүсээд байгаа зүйл огт байхгүй.  Түүнийгээ ч чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.