🔴 С.Эрдэнэбат: Шинээр сонгогдох намын дарга нийт иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай
МАН-ын даргын сунгаа болон намын дотоод хагаралтай холбоотойгоор Бага хурлын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Илүү их шийдэл ярьсан гарц гаргалгаатай хурал болоосой гэж хүсэж байна. Нийгэмд шийдэх олон асуудал байна. Яах аргагүй эрх барьж байгаа нам учраас намын дарга чухал үүрэгтэй оролцох ёстой.
Асуудал байгаа бол үүнийгээ ярилцах, шалгах ёстой зүйл байгаа бол хууль хяналтын байгууллага нь шалгах хэрэгтэй. Намын үл ойлголцол нь төрийг хэврэг болгох эрсдэлтэй.
Шинээр сонгогдох намын дарга нийгэмд хүлээгдэж буй цалин, тэтгэвэрийн нэмэгдэл, нийт иргэдийн орлогыг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн баг хамт олноо нэгтгэж зөв удирдан чиглүүлж авч явах зарчмын асуудлыг ялгаварлалгүйгээр тавьж чаддаг байх хэрэгтэй.
Авлига хээл хахууль гээд үнэн худал нь мэдэгдэхгүй энэ асуудалд цэг тавих ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.