Д.Мөнх-Эрдэнэ арслангийн хүү сумод анхны түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

5446bb39da1c48068f109a4570dbca71

11 өдөр дараалан даваад байсан Хошорюү С.Бямбасүрэн аварга 12 дахь өдрийн барилдаанд комүсүби Аонишикид өвдөг шороодсоноор дээд зинаад хоёр аварга 11 даваа, нэг унаатайгаар мөр зэрэгцэж ирлээ. 

Жонокүчи зиндаанд анхны башёдоо хүч үзэж буй монгол үндэсний бөхийн арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох долоо барилдаж, долоо давж түрүү хүртлээ. Мөн түүнчлэн жүрёо зиндаанд монгол үндэсний бөхий гаоьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох 10 даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.  

Аки башёгийн 12 дахь өдөр дээд зиндаанд хүч үзсэн монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /11-1/ - Комүсүби Аонишики /9-3/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /5-7/ - Ёкозүна Оносато /11-1/
Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /5-7/ - Маэгашира /2/ Хакуохо /6-6/ 
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /5-7/ - Секиваке Вакатакакаге /6-6/ 
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /8-4/ - Маэгашира /13/ Мейсей /3-9/  

Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.