Туул голд хоёр иргэн живж нас баржээ

Усны ослоор өчигдөр хоёр иргэн нас барсан гэх дуудлага онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, "Эмэгтэй хүн усанд живсэн" гэх дуудлагыг онцгой байдлын алба 19:00 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, нас барсан байсныг ажиллан голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгчээ.
Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт "Туул" голын усанд хайрагдсан байдалтай хүн байна гэх дуудлага онцгой байдлын газарт 17:10 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.