МУГТ Ё.Басхүү тэргүүтэй манай долоон бөх өнөөдөр барилдана

Жүдо бөхийн Чиндаогийн гран при тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ. 

992110fa3c554a83a941d5df5b736e9b

БНХАУ-ын Чиндао хотноо 2014 оноос эхлэлтэй Чиндаогийн гран при тэмцээн таван жил завсарласны эцэст дахин эргэн ирлээ. Энэ удаагийн тэмцээнд 26 орны 200 жүдоч хүч сорихоор хуран цуглаад байгаа бол Монгол улсаас дэлхийн аваргын хошой медальт МУГТ Ё.Басхүү тэргүүтэй эрэгтэй найм, Л.Энхрийлэн тэргүүтэй эмэгтэй долоо буюу нийт 15 жүдоч зодоглоно. 

Өнөөдөр (есдүгээр сарын 26) уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан явагдана. 

Манай улсаас тэмцээний эхний өдөр дараах бөхчүүд зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:

Энэ жинд манайхаас хоёр бөх сойж байгаа ба А хэсэгт Б.Сүхбат эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт БНХАУ-ын залуу бөхтэй барилдах оноолттой байна. Харин D хэсэгт 2025 оны оюутны универсад наадмын хүрэл медальт Т.Түмэнжаргал мөн БНХАУ-ын залуу тамирчинтай барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинд:

МУГТ Ё.Басхүү D хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Казахстаны залуу бөхтэй хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд:

Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний барилдаанаа БНХАУ-ын бөхтэй хийх учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:

Энэ жинд манай улсаас хоёр бөх барилдах ба А хэсэгт Ц.Гал-Од эхний тойрогт БНАСУ-ын тамирчинтай барилдах оноолттой байгаа бол залуучуудын азийн аваргын хүрэл медальт Б.Уранзаяа эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын бөхтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд: 

Залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт 2024 оны Азийн залуучуудын аварга БНСУ-ын Нам Юритэй барилдах оноолттой байна. 

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 12:30 цагт эхлэх хуваарьтай байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.