Энхтайваны гүүрнээс үсрэх гэж байсан 37 настай эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд "Энхтайваны гүүрэн дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна" гэх дуудлага онцгой байдлын албанд өчигдөр /2025.09.26/ 23:22 цагт бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /37 настай, эмэгтэй/ нь гэрийн хаяг тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг 12 минут ажиллан эсэн мэнд буулгажээ. Ингээд Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.