УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Намын зодооноо төрийн ажилтай холбох нь буруу

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Намын зодооноо төрийн ажилтай холбох нь буруу

МАН-ын Бага хурал болон УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хийсэн мэдэгдлийн талаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас байр суурийг нь тодруулав.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-УИХ-ын гишүүн Б.Энхбаярт баримт нотолгоотой зүйл байдаг бол түүнийгээ хууль хяналтын байгууллагад шалгуулах хэрэгтэй. Хоёр хоногийн дараа улс төрийн намын даргын сонгууль болно гээд түүнийгээ ярьж байна. Өмнө нь яагаад АТГ-д өгч болоогүй юм бэ? Бие биеэ хардах эрх нь байгаа. Гэхдээ энэ нь нөгөө талдаа улс төр байж огт байж болохгүй. Нотлох баримт байгаа гэх зүйлсийг дэлгэнэ гээд л байдаг. Зөв цаг гэж байхгүй. Түүнийгээ гаргах л ёстой. Нүүрсний сонсголоор тийм асуудал яригдсан л юм бол яагаад өдий болтол байлгаад байсан юм бэ?

Намын зодооноо төрийн ажилтай холбох нь буруу гэж бодож байна. МАН-ын дүрмээрээ Бага хурлаасаа намын даргаа сонгож болдог. Өмнө нь тийм зүйл болж байсан. Бага хурлаараа сонгогдоод их хурлаараа батламжлах ч боломжтой. Намын бага хурлаараа их хурлын товоо зарлаж болно. Гэхдээ 45 хоногийн дараа гэж байгаа. Тэгвэл 11 дүгээр сарын 15 болох гээд байна. Тэр болтол улс төржилт дэндэх эрсдэлтэй. Нийгмийн талцуулж хуваагдуулах нь буруу гэж үзэх гишүүд ч байна гэв

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б.ЦОГТГЭРЭЛ 16 цаг өмнө
БУЛГАНТУЯА ДАРГА БОЛИОСОЙ ! БЯЛДУУЧ ЗАНГАА ТАТААСАЙ !