Улаанбаатар амазонс баг Тайванийн багтай өнөөдөр тоглоно

Сагсанбөмбөгийн Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн аваргуудын лигийн тэмцээнд Монгол улсаас анх удаа баг өрсөлдөж байгаа нь монголын үндэсний дээд лигийн хошой аварга Улаанбаатар Амазонс юм. Улаанбаатар Амазонс баг энэ сарын 23-ны өдөр Азийн аваргуудын лигийн эхний тоглолтоо БНХАУ-ын лигийн 2024-2025 улирлын аварга Донггуан Нью Сентури багтай тоглож 90:74 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Тэгвэл манай баг өнөөдөр (9.25-ны өдөр) хэсгийг сүүлийн тоглолтоо Тайванийн Кафей Лайф багтай хийнэ.

Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүн
Тоглолт Улаанбаатарын цагаар 19:30 цагт явагдах хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.