Хошорюү аваргыг зогсоох бөх гараагүй л байна

Мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

8444adf3259a482c99cbfe80f6d2c506

11 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Хошорюү С.Бямбасүрэн аварга нэг ч унаагүйгээр башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Ёкозүна цол хүртсэнээсээ хойш энэ удаагийн Аки башёд  цолондоо дүүрэн барилдаж буй аваргын араас 10 даваа, унаатай ганц бөх байгаа нь мэдээж Япон Ёкозүна Оносато. Харин тэдний ард есөн даваа, хоёр унаатайгаар Таканошо, Шодай нарын маэгашира цолтой бөхчүүд эрэмбэлэгдэж байна. 

Башёг тэргүүлэгчид /2025.9.24/

Аки башёгийн 11 дэх өдөр дээд зиндаанд хүч үзсэн монгол бөхчүүд: 

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /11-0/ - Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /5-6/ 
Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /4-7/ - Маэгашира /3/ Гонояама /0-11/ 
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /5-6/ - Маэгашира /10/ Дайейшо /5-6/ 
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /7-4/ - Маэгашира /11/ Рога /5-6/  

Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.