Залуучууд дэлхийн аваргуудыг буулган авсаар байна

Мэргэжлийн снукер биллиардын түүхт Британийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байна. 

01ab916780094826b1cf75116ae94c60

Анх 1980 онд "Британийн Алтан цом" нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн 1985-аас 2004 онуудад дэлхийн чансааны оноо олгодог нэр хүндтэй тэмцээн байлаа. Байсан хэмээн өгүүлсний учир нь тус тэмцээн 2004 оноос хойш 17 жилийн турш засварлаж 2021 оноос дахин зохион байгуулагдах болсон юм. Энэхүү тэмцээний нэг онцлог нь чансаагаар эрэмбэлсэн оноолт гэж байдаггүй бөгөөд үе тус бүр дээр санамсаргүй байдлаар сугалаа явагддагаараа онцлог юм. 

Яг одоо хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба 2015 оны дэлхийн аварга Стуарт Бингхан энэ тойрогт шинэхэн, залуу дэлхийн аварга болох БНХАУ-ын Зао Шинтонтой учраа таарч 4:1 харьцаагаар хожигдлоо. Зао Шинтоны хувьд гуравдугаар тойрогт дэлхийн дөрвөн удаагийн аварга, домогт Жон Хиггинс аваргатай учраа таараад байна. Жон Хиггинсийн хувьд Британийн нээлттэй тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн ба тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн (таван удаа) Стив Девисийн ард шил даран эрэмбэлэгдэж байна. 

Мөн түүнчлэн 2024 оны дэлхийн аварга Кайрен Уилсон хоёрдугаар тойрогт Английн шинэ залуу од Стан Мүүдид хожигдлоо. Стан Мүүдийгийн хувьд энэ жил 19 настай бөгөөд Английн 14 хүртэлх, 16 хүртэлх, 18 хүртэлх нас, насны үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан ба 2023 онд залуучуудын дэлхийн аварга болсон залуу тамирчин юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.