Монгол бөхчүүдийн амжилттай танилц
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 10 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

10 өдрийн дараах байдлаар Хошорюү С.Бямбасүрэн аварга бүх даваагаа авч башёг ганцаараа итгэл төгс тэргүүлж байна. Харин түүний ард есөн даваа, нэг унаатайгаар Оносато эрэмбэлэгдэж байна. Мөн түүнчлэн найман даваа, хоёр унаатай дөрвөн ч бөх аваргуудтай хамт башёг тэргүүлэгчдийн эгнээнд нэрлэгдэж байна.

Аки башё өндөрлөхөд хэдхэн өдрийн барилдаан үлдээд буй энэ үед таван зиндаанд хүч үзэж буй 19 монгол бөхийн даваа, унаа буюу явцын мэдээллийг хүргэж байна.
Дээд зиндаа
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 10-0
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 5-5
Тамаваши Б.Мөнх-Оргил 3-7
Онокацү Б.Чойжилсүрэн 5-5
Оошёоүма П.Дэлгэрбаяр 6-4
Жюүрёо зиндаа
Чиёошома Г.Мөнхсайхан 5-5
Тамашёохо Э.Энхманлай 3-7
Асахакүрюү Р.Жамъянтогтох 8-2
Кёкүкайюү Ш.Далайбаатар 3-7
Макүшита зиндаа
Сэйхакүхо Ө.Дэмиджамц 3-2
Котокэнрюү Г.Билгүүн 4-1
Дэванорюү Т.Тэмүүлэн 4-1
Казэноүми Ц.Билгүүн 4-1
Хокүтэнкай Г.Сүхбат 1-4
Саданохикари Д.Наранцогт 3-2
Дайшёохо Ч.Шижирбаяр 3-2
Тэнросэй С.Лувсангомбо 3-2
Санданмэ зиндаа
Госэйзан Б.Мөнх-Од 3-2
Жонокүчи зиндаа
Тацүбаяма М.Буянтогтох 5-0
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.