Esport-ийн шагналаас татвар авахгүй, дэмжигчдийг төр дэмжинэ
Esport, тэр дундаа"Mongolz" баг дэлхийд амжилт гаргаж, өндөр шагнал урамшуулал авахын хэрээр тэднээс "хуульд зааснаар татвар авах нь шударга бус" гэх яриа цахим спорт сонирхогчдын дунд байгаа нь нууц биш. "Төр дэмжээгүй хэрнээ бор зүрхээрээ яваад тив дэлхийгээс шагнал аваад ирэхээр нь баг тамирчдынхаа авсан шагналаас 10 хувийг нь шууд татварт хураачихдаг. Урам нэмэхийн оронд, "Аа чи шагнал авчихав уу" гээд шийтгээд байгаа ч юм шиг" хэмээн ярьж байгаа юм.
Уг нь энэ алдааг засах, тамирчдаа дэмжихийн тулд олимпийн төрөлд амжилт гаргасан баг тамирчдыг дэмжсэн, хандив тусламж үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд борлуулалтын орлогынх нь 1 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлдэг болоод байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна.
Иймд энэ хуулийн зүйчлэлд орхигдоод байсан Esport-ийг нэмж, дэмжсэн аж ахуйн нэгжүүдийг 1 хувийн татварын хөнгөлөлтөд оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг бичиж, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдтэйгээ хамтран санаачилж өргөн барих гэж байгаа аж.
Хууль батлагдсанаар Esport-ийн баг тамирчид амжилт гаргаж авсан шагналаас төр татвар авахгүй, харин esport-ийг дэмжсэн аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувиар хөнгөлнө гэжээ.
Хуулийн хэлэлцүүлгийн явцад оюуны спорт, олон улсын чанартай олимпиад, шинжлэх ухаан, урлаг соёл, утга зохиолын шагналаас ч гэсэн татвар авахгүйгээр хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.