🔴LIVE: Халзан бүрэгтэй ордын нээлттэй сонсголд Ховд аймгаас 60 гаруй хүн ирж оролцож байна

Халзан бүрэгтэй ордтой холбоотой нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Ховд аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ганцоож:

 -Өнөөдрийн хэлэлцүүлэгт Ховд аймгаас 60 гаруй хүн ирж оролцож байна. Төрийн албаны өгсөн мэдээлэл, иргэдийн мэдээлэл хэт зөрүүтэй байгаад байна. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад тус төсөл зогсчихоод байгаа. Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээг БОАЖЯ-аас өмнө нь гаргасан. Тус үнэлгээгээр нарийвчилсан үнэлгээг хийж танилцуулах, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Нарийвчилсан үнэлгээг өнөөдөр ч гэсэн хийгээгүй л байна. Ургийн гажигтай төл гарсан асуудлыг нутгийн иргэд ярьсан. Мал эмнэлгийн газар үүнийг шалгаад явж байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.