🔴Доктор Н.Тэгшбаяр: Төслийг гацааж, эсэргүүцэж голоо зогоодог хэсэг бүлэг гараад ирчхэж
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Доктор Н.Тэгшбаяр:
-Газрын ховор элемент, уран хоёрыг хүмүүс адилхан гэж бодоод байдаг. Бодит байдал дээрээ тэнгэр, газар шиг өөр. “Халзан бүрэгтэй” орд дээр ямар нэгэн цацраг идэвхт газрын ховор элемент байхгүй. ГХЭ-ийн төсөл эхэлбэл тэнд хэрэглэх жилийн цахилгаан өнөөдрийн Мянгад сумын 40 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний цахилгаан хэрэглэнэ. Хятадын Баян Овоо уурхайн жилд олдог нийт мөнгө Монгол Улсын нийтээрээ олдог мөнгөтэй тэнцэнэ. Тэгэхээр ямар их эдийн засгийн ач холбогдолтой вэ гэдэг нь харагдаж байна. Орон нутгийн иргэдийн амьжиргааны асуудлыг шийдэх, цацраг аюулгүйн норм, стандартуудаа хангаад ажиллахад ГХЭ Монгол Улсыг тэжээх дараагийн саалийн үнээ гэж бодох хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.