🔴LIVE: Геологич Б.Энхтуяа: Халзанбүргэтэйн орд дээр дөнгөж хайгуул хийж эхэлж байсан учраас мал, амьтанд сөргөөр нөлөөлсөн байх боломжгүй

"Халзанбүргэтэйн орд дээр дөнгөж хайгуул хийж эхэлж байсан учраас мал, амьтанд сөргөөр нөлөөлсөн байх боломжгүй" гэж  Геологич Б.Энхтуяа хэлж байна.

Геологич Б.Энхтуяа:

-Системтэй судалгаа шинжилгээ, хэмжилтийн ажлуудыг хийх хэрэгтэй. Цацрагийн хэмжээ ямар байна. Тэр нь хэрхэн нөлөөлж байна гэдгийг алхам тутамдаа шинжилж үзэж байж мэднэ. Иргэний хэлж байгаагаар хэмжилт хийх багаж орон нутагт байхгүй байна гэж байна. Үүнийг байлгах хэрэгтэй. Иргэдийн саналыг хүлээн авч хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Талууд нь бүгд оролцоод мэргэжлийн багаж тоног төхөөрөмжөөр хэмжилтээ хийх хэрэгтэй. Хоёр талтай өөр зүйлсийг хэлээд байна. Талуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Олборлолт эхлээгүй байхад мал амьтанд нөлөөлөл гэж үзэхгүй байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.