🔴Доктор Н.Даваасамбуу: Төр нь төр шиг байж гаргасан шийдвэрээ шууд хэрэгжүүлэх хэрэгтэй
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
“QMC” компанийн ахлах зөвлөх, уул уурхайн ашиглалтын технологич, инженер, техникийн ухааны доктор Н.Даваасамбуу:
-Улс орныг төр удирддаг. Төр судалгаа шинжилгээ хийгээд үр ашигтай эсэхийг тогтоо хэмээн нэг гараараа үүрэгдсэн атал нөгөө гараараа орон нутгийн ард иргэдтэй зөрчилдүүлсэн хэлэлцүүлэг хийж байна. Энэ нь төрийн өөрийнх нь буруу, урагшгүй үйл ажиллагаа. Улс орныхоо аль нэг газар нутагт ажил хийнэ гэсэн бол төр нь төр шиг, ард иргэд нь хүндэтгэж биелүүлдэг зарчмаар явах ёстой. Мэдлэг багатай хүмүүс л ажил будилаантуулаад байна. Газар нутгийн хаана үр ашигтай, улсын хөгжилд хэрэг болох орд байна вэ. Түүнийг тогтоох ёстой. Гэтэл ажлын зогсоочхоод будилаантуулаад байх хэрэггүй. “Халзан бүрэгтэй” ордын газрын ховор элементүүд цацраг идэвхт шинж чанар байхгүй хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.