Улсын начин Ө.Батзул агсны хэрэгт холбогдсон Ц.Отгонбатад хоёр жилийн хорих ял оноов

Улсын начин Ө.Батзул агсны хэрэгт холбогдсон Ц.Отгонбатад хоёр жилийн хорих ял оноов

Улсын начин Ө.Батзул агсны хэрэгт холбогдсон Ц.Отгонбатад хоёр жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, Улсын начин Ө.Батзул агсан нь /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан юм. Ц.Отгонбатыг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эл хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болов. Шүүхээс Ц.Отгонбатад хоёр жилийн хорих ял оноосон байна.

Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баагии 1 цаг өмнө
2 хон жилүү арай үгүй байлгүй дээ
Зочин 1 цаг өмнө
Арай арай ядаж 4.5 жил өгөөч ийм хариуцлагагүй бхдааьяах вэ дээ
Нэргүй 1 цаг өмнө
2 жил аваад жирийн дэглэмтэй ангид 1 жил суугаад л гараад ирнэ
Зочин 1 цаг өмнө
Харин тийшдэ
Зочин 1 цаг өмнө
Тэр чинь камера байхгүй хөдөөний зам юунаас болсонг шалгаад л байсан яг таг гаргаж чадаагүй, урсгал сөрсөн үгүйг нь яг таг хэлж мэдэхгүй хөдөөний нарийхан замд хоёр машин ойрхон л явахад шүргэлцэж болно. Өөрсдөө хөдөө замд машин барихдаа гүйцэж түрүүлдэггүй юм шиг байх юм аа та нар багадаж байна энэ тэр гээд хүний амьдралд юу ч тохиолдож болдог шүү!