СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж 25 настай эмэгтэй, гурван настай хүүхдийн хамт нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж 25 настай эмэгтэй, гурван настай хүүхдийн хамт нас баржээ

“Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна” гэх дуудлагыг онцгой байдлын алба есдүгээр сарын 22-ны 19:42 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраажээ.  Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь өртөж, нас баржээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.