Сүхбаатар аймагт “Рrius-41” загварын машин шатжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт өчигдөр суудлын машин шатжээ. Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багт өвс ачиж явсан ачааны машин шатсан гэх дуудлага бүртгэгджээ.
Тус галын дуудлага онцгой байдлын албанп 9-р сарын 21-ний өдрийн 13:17 цагт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Г-гийн “Рrius-41” загварын машины хөдөлгүүр шатаж байжээ. Онцгой байдлын алба хаагчид тус галыг унтраажээ.
Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Хүрээ уулын ард өвс ачиж явсан ачааны машин өчигдөр шатжээ. Энэ тухай дуудлагыг 9-р сарын 21-ний 19:13 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги хүлээн авчээ.
Гал сөнөөгчдийг очиход, иргэн А-гийн “Кантер” загварын ачааны машин шатаж байсан аж. Баянхутаг сумын засаг даргын орлогчоор ахлуулсан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран, галыг унтрааж байжээ. Ингээд онцгой байдлын албан хаагчид тус галыг унтраажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.