Ө.Батзул агсны ослын яллагдагч Ц.Отгонбатын шүүх хурал маргааш болно

Ө.Батзул агсны ослын яллагдагч Ц.Отгонбатын шүүх хурал маргааш болно

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долоодугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан. Улмаар эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан.

Ц.Отгонбатыг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр болж тав хоног завсарласан. Завсарласан шалтгаан нь Ц.Отгонбат хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт холбогдогч этгээдийн хувьд цагдан хоригдоогүй, гадуур шалгагдаж буй. Завсарласан шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

баагий 1 сар өмнө
Насаар нь хорь хөлдүү хулгайчийг.
Иргэн 1 сар өмнө
Одоо хориод ч яахав дээ санаатай биш үр хүүхэд ар гэрийг нь л сайн харж хандах ядаж хүүг нь 18 . Хүртэл нь тэжээж тэтгэх хэрэгтэй дээ хорилоо гээд босоод ирэх ч биш дээ Хайран залуу
Зочин 1 сар өмнө
Тодорхой байхад яагаад түргэн шийдвэрлэж болдоггүй юм бэ шүүх прокурор ч гэж дээ өрөвдмөөр юмнууд , мэдлэггүй, чадвөргүй авилгачид...