Хошорюү С.Бямбасүрэн аварга башёг ганцаараа тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

de3ac9389b134b2982aac410ce2bdf9a

Таван өдрийн дараах байдлаар Хошорюү С.Бямбасүрэн аварга ганцаараа нэг ч унаагүйгээр башёг итгэл төгс тэргүүлж байна. Түүний ардаас дөрвөн даваа, нэг унаатайгаар ёкозүна Оносато, секиваке Киришима Б.Лхагвасүрэн нарын хэд хэдэн бөх нэхэж байна. 

Өчигдрийн барилдаанд нэг ч унаагүйгээр Хошорюү аваргын хамт зэрэгцэн явсан Киришима Б.Лхагвасүрэн Комүсбүи Аонишикид өвдөг шороодлоо. Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүд дараах барилдааныг хийлээ. 

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /5-0/ - Маэгашира /3/ Атамифүжи /1-4/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /4-1/ - Комүсүби Аонишики /3-2/
Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-3/
- Комүсүби Такаяасү /0-5/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /3-2/ - Маэгашира /4/ Вакамотохару /4-1/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /2-3/ - Маэгашира /7/ Таканошо /4-1/

Жич: Тухайн барилдаанд давсан бөхийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.