Монгол улсын багийн гишүүд тодорхой боллоо

Netflix компани “Physical: 100” шоугаа өргөтгөн Азийн хэд хэдэн орны багууд оролцох “Physical: Asia" шоу хийж буйгаа зарлаад байсан юм. 

173677ddaa194ce397c3a30f0c7f6892

Өмнө нь зөвхөн Өмнөд Солонгосоос оролцогчид оролцдог байсан бол энэ удаа улс, улсаас нэр хүндтэй, гол төлөв үндэсний шигшээ багийн тамирчид бүхий багууд оролцох аж. Улс тус бүрийн оролцогчид “үндэсний баг” хэлбэрээр оролцоно гэсэн үг юм. “Physical: Asia" шоуны эхний улиралд Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонези болон Турк гэсэн найман орны баг оролцоно.

Энэ оны 10 дугаар сард эхлэх тус шоуны оролцогчдын талаарх мэдээлэл үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа ба Филиппин улсаас домогт боксчин Манни Пакиао, Монгол улсаас үндэсний бөхийн арслан Б.Орхонбаяр оролцох тухай олон нийтэд зарлаад байлаа. Тэгвэл үзэгчид дунд таавар мэт байсан оролцоггдын мэдээлэл өнөөдөр ил боллоо. 

Монгол улсын багт:

  • Монгол улсын арслан Б.Орхонбаяр
  • Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
  • 3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
  • Холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил
  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
  • Уран нугараач Э.Лхагва-Очир нар багтаж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.