“МАХН”-ынхан МАН-ын даргад Д.Амарбаясгаланг дэмжинэ

“МАХН”-ынхан МАН-ын даргад Д.Амарбаясгаланг дэмжинэ

2012 онд өрх тусгаарласан МАХН-ынхан эргэж МАН-даа нэгдэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нь яалтчгүй тухайн үеийн генсек Д.Амарбаясгалан. Тиймдээ ч намынх нь бага хуралд тэд 70 орчим квоттой. Одоо энэ квотууд МАН-ын даргад хэнийг дэмжих вэ гэдэг нь чухал байна.

Хэдийгээр МАХН-ын эзэн Н.Энхбаяр Ерөнхий сайд Г.Занданшатарыг ил цагаандаа гарч дэмжиж байгаа ч З.Баянсэлэнгэ тэргүүтэй хэсэг нь Д.Амарбаясгаланг налжээ. Өөрөөр хэлбэл Бага хурал дахь “МАХН-ынхан” Д.Амарбаясгаланг дэмжихээр болсон гэнэ. Үүнийг батлах мэт өчигдөр Төрийн ордонд тэд УИХ-ын даргатай уулзаж байгаа нь дуранд буусан байх юм.

МАХН гэсэн нэрийн дор МАН-ын хүчээр насаараа эрх мэдэлтэй зууралдах хүсэлтэй Н.Энхбаяр, Э.Батшугар нарыг нөхөд нь дэмжихээ больжээ. Аргагүй шүү дээ. Үргэлж хэн нэгний сүүдэр дор, шахалтаар нь мандатаа өргөж суух нь улстөрч хүний хувьд дэндүү харамсалтай. Нэгэнт МАН-ын хаалгыг татсан бол өөрсдийн замналаа бодсон ч тэр, үзэл бодлоо эргэцүүлсэн ч тэр Н.Энхбаяр гэж үг нь үнэгүйдсэн, үйлдэл нь зөрчилтэй харьж яваа улстөрчийг сонгоод явах нь тэдэнд ч ашиггүй юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гонгор 1 цаг өмнө
Наи ниылж сэм хуйвалдагч бүлгэм, луйварчдын дээрэмчдийн үлэг