Манай залуус хэсэгтээ 2-т эрэмбэлэгдэж байна

Фиба 3х3 сагсанбөмбөгийн U23 буюу 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 

da5aaea5ab834b9a8948d23293ce9b5f

БНХАУ-ын Шион Ан хотноо 23 хүртэлх насны дэлхийн шилдэг 40 баг өрсөлдөхөөр хуран цуглаад байна. Монгол улсын залуучуудын шигшээ баг тэмцээний эхний өдөр хоёр тоглолт хийж дараах үр дүнг үзүүлээ. 

Монгол 20 : 16 Итали
Монгол 19 : 21 Аргентин

Манай баг эхний өдрийн дараах байдлаар хэсэгтээ 2-т эрэмбэлэгдэж байгаа ба өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ. 

Есдүгээр сарын 18 /Пүрэв гараг/

18:20 цагт: Венесуэлтэй
20:50 цагт: Алжиртай тус тус тоглох хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.