Хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болж, шүүхийн шийдвэрийг танилцуулав. 

Шүүхээс "Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан" гэх үндэслэлээр яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн шүүгч Э.Г, Э.Н нарыг хохирогчоор тогтоох прокурорын үндэслэл хангалтгүй гэж үзжээ. 

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хохирогчийн ээж "Энэ хүртэл намайг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Гэм буруутай хүмүүс нь шийтгэлээ хүлээх ёстой. Нэг л зураг тавих сонголт надад байсан. Тартагтаа тулаад л тэр зургийг тавьсан. Онц хэрцгийгээр бүлэг хэрэг хийсэн. Миний охин босоод ирэхгүй ч гэлээ хуулийн хүрээнд шийдвэр гарсан гэж бодож байна. Хэргийн талаар дараа нь дэлгэрэнгүй ярина" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.