🔴LIVE: Иргэд шүүхийн гадна шударга ёсыг нэхэж жагсаж байна

Хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн шүүгдэгч Ц.Дагвадоржийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэг хаалттай болохоор боллоо. Шүүхийн гадна иргэд шударга ёсыг нэхэж жагсаж байна. 

Иргэд:

-Өдөр бүр бяцхан зүрх зогсож байна. Иргэд цаазын ялыг сэргээгээсэй гэж хүсэж байна. Алуурчид цаазын ялгүй болохоор даварч байна. Ард түмэн хэтэрхий хүлээцтэй байгаад байна. Үр хүүхдээ ингэж үгүй хийлгээд байх юм уу? Энд олон хүн ирэх ёстой байсан. УИХ-ын эмэгтэй гишүүд яагаад энд ирэхгүй байгаа юм бэ?

-Санаатайгаар хүнийг алсан хэрэг. Энгийн хүний санаанд багтамгүй хэрэг. Энэ хүний цаазаар авахаас илүүтэйгээр гянданд хорих хэрэгтэй. Энэ хүнийг би хүн гэж бодохгүй байна. Энэ бол араатан. Эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд мансуураад ингээд яваад байж болох юм уу? Гэтэл энгийн айлын хүүхдүүд ямар ял авдаг билээ дээ.

-Монголчуудаа яваад ийм зүйл дээр нэгдэхгүй байгаа юм бэ? Бүгд л зээлтэй, ажилтай, гээд бүгд л зовж байгаа. Энэ гэр бүлд тохиолдож байгаа энэ зүйл маргааш та бидэнтэй нүүр тулна шүүдээ. Ийм муухай нийгэмд бид амьдарч байна. Үүнийг засмаар байна. Яагаад ийм муухай нийгэм бий болчихвоо гээд сэтгэл минь зовниод өнөөдөр ирсэн гэв.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Namsrai Aldar 28 минут өмнө
За энэ арай шүү! Дөнгөж сая 1 хэрцгий хэргийг нээлттэй шүүчхээд ингэж муухай ялгаж болохгүэ бид хэрэгтнүүдтэй биш шүүх, прокуроор, цагдаа нартай тэмцэх цаг ирж.
Tergel 5 минут өмнө
Aimar Yuma