🔴LIVE: Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй явуулах эсэхийг хэлэлцэж байна

16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн шүүгдэгч Ц.Дагвадоржийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 17:10 цагт нээлттэй эхэллээ.

Хоёр эмэгтэйг хөнөөсөн Д, Э нарыг өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй учир улсаас хүний эрхийг хангах зорилгоор өмгөөлөгч томилжээ. 

Урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх үеэр прокурорын зүгээс хуулийн дагуу хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан. Мөн яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлын үүднээс шүүх хурлыг хаалттай явуулахыг хүсэв. Учир нь хэргийн талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаны дараа яллагдагчийн гэр бүлд халдсан асуудал гарчээ.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс нээлттэй явуулах хүсэлт гаргаж, зарим хэсгийг хаалттай явуулахыг шүүгчээс хүсэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн зүгээс хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг нийтэд гаргахгүй байх, хэргийн хохирогч болон гэрчүүд насанд хүрээгүй тул хамгаалах үүднээс шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулах хүсэлт тус тус гаргав.

 Иймд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.