🔴LIVE: “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

“Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноож, сэтгэцийн хохирол уршгийн зардал 162 сая төгрөгийг хохирогчийн төрсөн хүү Д-д олгохоор шийдвэрлэжээ. 

Хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болов.

Н.Энхбатыг гэр бүлийн хүнээ онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлджээ. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Мөн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөг, сэтгэцийн хохирол уршгийн зардал 162 сая төгрөгийг хохирогчийн төрсөн хүү Д-д олгохоор шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.