Талийгаачийн аав: Ялын дээд хэмжээ авч өгөөсэй л гэж хүсэж байна

Талийгаачийн аав: Ялын дээд хэмжээ авч өгөөсэй л гэж хүсэж байна

“Жем молл” худалдааны төвд эхнэрийнхээ амийг хохироосон Н.Э-ын шүүх хурал өнөөдөр болж байна. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Энхбат "Би хүүхдүүддээ гэр бүлдээ өөрөөсөө илүү хайртай. Би эхнэртээ маш их хайртай. Сэтгэл гутралтай байсан нь ийм харгис хэрэг үйлдсэн, харамсаж байна" гэж мэдүүлсэн. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн дараах мэдээллийг өгсөн юм.

Талийгаачийн ээж:

-Хүчирхийлсээр байгаад охины минь аминд нь хүрчихлээ. Охиноо энэ хүчирхийлэгчээс салаад жаргана гэж бодож байсан. 18 настай хүү аавынхаа дарамтад удаан амьдарсан. Аав гэж хэлэх ч дургүй, их зодуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард шүүгдэгчийн эгч нар хувцас авч өгнө гэж дагуулж явсан. Түүнээс хойш сэтгэлийг нь урвуулсан бололтой. Санааг нь эргүүлжээ. Бид талийгчийн гэрт ч очдоггүй байсан. Очвол та аав, ээж юу хийж байгаа юм гэдэг. 14 настай охин нь ч их дарамтад байсан. Амиа хорлох тухай бодож байсан юм билээ. Охиноо зовоохгүйн тулд бид аяыг нь хардаг байв. Ашгүй салах нь гэтэл ийм юм болчихлоо. Үнэхээр харамсалтай байна. Охиныг минь алсан алуурчин ажил хийдэггүй. Аав ээж дээрээ орж хоол идчихээд, миний охиныг дарамталдаг байсан. 

Талийгаачийн аав: 

-Хүүгийнхээ төрсөн өдрийн өмнө эхнэрээ ална гэж юу гэсэн үг вэ? Хадмуудаа хөдөө явсан хойгуур нь алж байгаа нь санаатайгаар зохион байгуулж хийсэн гэж үзэж байна. Шүүх хурал дээр "Эхнэртээ хайртай байсан" гэж мэдүүлж байна. Энэ бол жүжиг. Ялын дээд хэмжээ авч өгөөсэй л гэж хүсэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.