Өнөөдөр П.Орхон тэргүүтэй манай зургаан бөх зодоглоно

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна. 

bca4febec86944bfbe5faa9cd631164d

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш дөрөв хоногийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль аваад байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн -70кг жинд МУГТ Т.Тулга мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 59 кг жинд зодоглосон ОУХМ Тогтохын Алтжин хүрэл медаль хүртээд байна. 

Тэгвэл өнөөдөр /есдүгээр сарын 17/ хуваарийн дагуу дараах бөхчүүд барилдана.

  • Эмэгтэйчүүдийн 53 кг жинд Ази тивийн аваргын мөнгөн медальт Ц.Намуунцэцэг эхний тойрогт Белгийн бөхтэй
  • 62 кг жинд дэлхийн аварга П.Орхон эхний тойрогт гоц мөргөсөн байна.
  • 68 кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Дэлгэрмаа мөн гоц мөргөсөн байна
  • 72 кг жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг эхний барилдаанаа 2024 оны 20 хүртэлх насны дэлхийн аварга Энэтхэгийн Жёоти Бервалтай хийх оноолттой байна. 

Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн -50 кг жинд Б.Мөнхнар, 65 кг жинд Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдана. Өнөөдрийн барилдаанд Улаанбаатарын цагаар 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна. 

Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.