Шүүгдэгч Н.Энхбат: Би хэдэн удаа хутгалснаа мэдэхгүй, санахгүй байна. Би өөрийгөө ч хутгалсан байна лээ

Шүүгдэгч Н.Энхбат: Би хэдэн удаа хутгалснаа мэдэхгүй, санахгүй байна. Би өөрийгөө ч хутгалсан байна лээ
Gem Mall худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал болж байна.
 
Шүүгдэгч Н.Энхбат:
 
-Би хэдэн удаа хутгалснаа мэдэхгүй, санахгүй байна. Би өөрийгөө ч хутгалсан байна лээ. Эмнэлэгт очоод гараа боолгож байхдаа ухаан орсон. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй байсан.
 

Өмгөөлөгч: 

-Миний үйлчлүүлэгчийг амьд явах боломжгүй болтол зовоосон чат, мессежнүүд нь байна. Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад явж буйг нь мэдсэн. Гэтэл шүүгдэгч өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байна. Гар утасны чатууд нь гэр бүлийн хүчирхийллийг хэдэн жил үйлдэж байсан нь нотолж байгаа. Түүнчлэн хохирогчийн ажлын байр болох худалдааны төв дээр байнга ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсныг бусад худалдагчид ч хэлсэн. Н.Энхбат нь байнгын сэтгэцийн эмчтэй уулзаж үйлчилгээ авдаг байсан.

 Улсын яллагч:

-Нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хангалттай нотлогдож байгаа.

Шүүх хурал түр завсарлаад байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.