🔴LIVE: УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Цаазын ялыг сэргээснээр өөр зорилгоор ашиглах аюултай
"Цаазын ялыг сэргээснээр өөр зорилгоор ашиглах аюултай. Эрдэнэт хүний амийг хууль бусаар авах эрсдэл үүснэ" гэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хууль хяналтын байгууллагад эрх мэдлийн төвлөрөл их байна. Хэн нэгэн эрх мэдэлтэн этгээд үүнд нөлөөлөх боломж өндөр байна. Нийгмийн шударга ёсыг бэхжүүлж, хууль эрх тэгш үйлчлэхгүй бол нийгэмд шударга бус байдалд ихээхэн эмзэг ханддаг. Хууль хяналтын байгууллага тэр дундаа прокурорын байгууллага нээлттэй ил тод мэдээлдэг байх хэрэгтэй. Шүүхийн хойно нуугддаг байдал зогсоосой. Хамгийн хоцрогдсон, шинэчлэгддэггүй. Маш ул суурьтай хандах шаардлагатай.
Цаазын ялыг сэргээлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Манай улс НҮБ-ын хэмжээнд хүний эрхийн комиссын хүрээнд цаазыг ялгүй болгох санаачилгыг гаргасан. Үүнээсээ ухарч болохгүй. Түүнчлэн манай улсад тэгш бус байдал байгаа учраас өөр зорилгоор тус ялыг хэрэглэх эрсдэл бий гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.