🔴LIVE: УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авч, зовлонгоос нь хурдан салгаж, шагнах ёсгүй
"Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авч, зовлонгоос нь хурдан салгаж, шагнах ёсгүй. Харин бүх насаар нь гянданд хорьж, зовлонг нь амсуулах ёстой" гэж УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Бүх насаар нь хорих ял эдэлж байгаа этгээдийг тусгаарлаж хорьж байгаа байдал, жил нэг удаа түр хугацааны уулзалт хийхийг зөвшөөрдөг. Бүх насаараа ямар жигшүүрт хэрэг үйлдсэнээ бодож, тэрэндээ зовох ёстой. Гянданд хоригдож байсан хүмүүсийн дийлэнх нь хугацаанаасаа өмнө нас бардаг. Бие нь доройтдог. Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ийм байдлаар шийтгэх ёстой гэж боддог. Энэ нь цээрлэл талдаа тохирно гэж үздэг.Цаазаар авна гэвэл нэг удаа л буудна. Зовлонгоос нь салганаа л гэсэн үг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.