🔴 LIVE: Сумо бөхийн Аки башё /Хоёр дахь өдөр/
Мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Хоёр аварга зүүн, баруун жигүүрийг манлайлан хүч үзэж буй Аки башёгийн таван зиндаанд нийт 20 монгол бөх барилдаж байна. Өнгөрөгч зуны башёд тааруухан барилдсан хэмээн шүүмж сонсоод буюу аваргууд Аки башёгийн эхний өдрийн барилдаанаа даваагаар эхлүүллээ. Эхний өдрийн барилдаанд Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн аваргатай шууд оноолт тааран унасан Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр нөгөө аварга болох Оносатотой учраа таарсан байна.
Өнөөдөр /есдүгээр сарын 15/ дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /1-0/ - Комүсбүи Такаяасү /0-1/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /1-0/ - Маэгашира /1/ Аби /0-1/
Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-1/ - Ёкозүна Оносато /1-0/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-0/ - Маэгашира /7/ Таканошо /1-0/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-1/ - Маэгашира /8/ Кимбозан /0-1/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.