🔴LIVE: УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Г.Занданшатарын Засгийн газар маш муу байна. Ажлаа хийхгүй байна
"Засгийн газар ажлаа хийхгүй байна. 2026 оны төсөв хөгжлийн төлөвлөгөөгөө дагах хэрэгтэй. Гэтэл хурдны замын төсөл, кокс химийн төсөл ажил хэрэг болохгүй байна" гэж УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-2026 оны төсөв хөгжлийн төлөвлөгөөгөө дагах хэрэгтэй. Гэтэл хурдны замын төсөл, кокс химийн төсөл ажил хэрэг болохгүй байна. Бид Багануурыг уурхайг түшиглээд кокс химийн үйлдвэр барина гэж баталсан ч үүнийг өөрчилсөн байна. Засгийн газар ажлаа хиймээр байна. Их хурал ийм шаардлагыг хатуу тавиад явах ёстой. Хөгжлийн төлөвлөгөөндөө дарга нарынхаа төсвийг 15 хувиар бууруулна, ТӨХК-ийн удирдлагыг ч бид 20 хувиар бууруулна гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ маань хэрхэн төсөвт тусгагдаад байна вэ гэдгийг харах хэрэгтэй.
2026 оныг боловсролыг дэмжих жил болгосон. Багш нарынхаа цалинг нэмэх ёстой. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Ийм л төсөв батлах ёстой. Зарчим хөдөлж болохгүй. Алдагдалгүй төсөв батлах ёстой. Нэлээдгүй сайн ярилцах ёстой.
Ардчилсан намын бүлгийн даргын асуудал сонгуулиар шийдэгдэнэ. Ардчилсан намын даргын бүртгэлийн ажил хийгдсэний дараа бүлгийн даргын асуудал яригдах ёстой. Намын даргыг Дээд шүүх эхлээд бүртгэдэг. Намын дарга бүлгийн даргаа нэрлэх эрхийг нь өгмөөр байна. Харин тэр дэвшүүлсэн хүнийг нь гишүүд дэмжих үгүй нь дараагийн асуудал.
Эрх баригч намын дотоод асуудалд оролцмооргүй байна. Намын даргаа сонгох байх. Харин энэ сонгууль өөрөө монгол төрийн бодлогыг нөгөө тийш нь савлуулах, ядуурал руу чирдэг бодлого огт байж болохгүй.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.