🔴УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Ахмадуудын тэтгэврийг 1 сая 500 мянга болгох боломжтой гэж үзэж байгаа

"280 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хүүгийн татаас, хүүгийн дэмжлэг гэж өгдөг. Үүнийгээ ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэхэд өгөх шаардлагатай. Ахмад настанд үзүүлж байгаа халамжийн 10 хүрэхгүй хувийг ахмадын тэтгэвэр, тэтгэмж болон хөдөлмөр эрхлэлтэд зарцуулна гэсэн хуультай. Энэ хуулийг биелүүлж ажиллахыг шаардана" гэж УИХ-ын гишүүн Д.Энхтуяа хэлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Хөнгөлөлт дээр арилжааны банкуудад 280 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. Яагаад 280 тэрбум төгрөгийг хүүгийн татаас, хүүгийн дэмжлэг гэж өгдөг юм бэ? Түүний оронд ахмад настны дэмжлэгт анхаарч үзэх ёстой гэж бодож байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцад үүнийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Манай Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь ахмад настан байна. Харин 2030 онд 11 хувь нь ахмад настан болно. Нийт хүн амын 12 хувь нь ахмад настан болбол хөгширч байгаа үндэстэн гэж олон улсад нэрлэдэг.

Өнөөдөр ахмадууд маань төрөөс сэтгэл гуйсан байдлаар яваад байна. "Тэтгэвэр нэмэгдүүлье" гэж байгаа ч бүх ахмадын тэтгэвэр тэгж хүссэн хэмжээгээр нэмэгдэхгүй. Ялгаатай шатлалтай нэмэгдэх учраас ахмадууд маань бухимдаад байгаа юм. Ахмад настанд үзүүлж байгаа халамжийн 10 хүрэхгүй хувийг ахмадын тэтгэвэр, тэтгэмж болон хөдөлмөр эрхлэлтэд зарцуулна гэсэн хуультай. Энэ хуулийг биелүүлж ажиллахыг шаардана гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

П,Оюунгэрэл би нам бус эмээ бна 1 цаг өмнө
Д,энхтуяа гишүүнээ ,нээлтын ажиллагаанд амжилт хүсьё,тэтгэвэрийг 1,5 сая болгох боломжийг судлаж,бидэний амьдралын хүнд байдлыг УИХ ын гишүүдэд сайн ойлгуулж шахаж,гадаа байгаа ахмадуудын санал хүсэлтийг авч үзэж дэмжиж өгөхийг хүсье,өвчтөй байнгын асаргаатай,байр түрээслэж амьдарч байгаа ахмадуулыг судлаж,тэдэнд яаралтай хөнгөлөлттөй зээлийн орон сууцанд оруулах арга хэмжээг ажилдаа тусгаж өгөөч,асаргаатай ахмадуудын тэтгэмж тэтгэлэг дээр анхаарлаа хандуулаарай,өндөр настай хүнд өвчтөй хүмүүс эм тариагаа аваад хаанаач хүрэхгүй амьдрал хүнд байна,ПҮРЭВДОРЖ гишүүн энэ талаар маш их ярьдаг мөртлөө амжилт муу бна,бид дэмжээд байлагч ганцаарддаг байх гэж үзэж бна хамтраад ахмад настнууддаа дэм болоорой та таныг хүндэтгэсэн ахмад настан
Лхагважав 19 минут өмнө
Ёрөнхийлөгчийн захиалгаар гэдгийг та яаж мэдэж байгаа юм гэсэн сурвалжлагчийн асуултанд ; Мэдэж байгаа гэснээс өөр зүйл хэлсэнгүй . Энэ бол С.Ганбаатарын попорч байгаа зохиомол гүтгэлэг ингэж байж зөөлөн суудалдаа үлддэг дэвшдэг арга замтай болчихсон нөхөр ...Одоо болсон тархины чинь бяд ханасан , чамаас шинэлэг ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахаасаа өнгөрсөн хүн ... Ухамсартайгаар зайгаа тавьж нэр цэвэр дээрээ залуу үедээ халаагаа өгсөн нь дээр гэж ЗӨВЛӨЕ .