🔴УИХ-ын гишүүн С.Ганбаатар: АТГ-ын 24 байцаагч улс төрийн захиалгат аллага хийж байна

"Намайг У.Хүрэлсүхийн даалгавраар АТГ-ын 24 байцаагч өдөр, шөнөгүй шалгаж байгаа. Авлигатай тэмцэх газар улс төрийн захиалгат аллагын байгууллага болсон. АТГ мөрдөн байцаалтын хуулиа уландаа гишгэж мэдээллээ гүтгэж тарааж байгаа" гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-Би нэг л гэм буруутай. Би ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг үг хэлсэн. Би дуугүй байж чадаагүй. Энэ нь миний буруу. Монголын үйлдвэрчний холбоог удирдаж байсан асуудлыг л тэд хөндөж байгаа.

Намайг У.Хүрэлсүхийн даалгавраар АТГ-ын 24 байцаагч өдөр, шөнөгүй шалгаж байгаа. АТГ улс төрийн захиалгат аллагын байгууллага болсон байна. Тэд шалгаад юу олсон бэ гэхээр С.Ганбаатар энэ хориод жил зүтгэхдээ улсаас юу ч идээгүйн байна. Тендер, хөрс хуулалт, албан тушаалын асуудал юу ч байхгүй гэдгийг тодорхойлсон. Харин одоо газрын хулгай байж магадгүй гэж байгаа. АТГ мөрдөн байцаалтын хуулиа уландаа гишгэж мэдээллээ гүтгэж тарааж байгаа. Намайг үйлдвэрчийн эвлэлийг 2007-2013 оны хооронд удирдаж байхад МҮЭСТО-ны газар дээр нэг зөвшөөрөл өгч, барилга баригдаагүй. Үйлдвэрчний эвлэлийн газар Улаанбаатар хотын эзэмшилд байдаг гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.